Ч.Лодойсамбуу: Бүх гүтгэлэгт хариу өгье

.Graph
2025-02-25

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газрыг огцруулах санал гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан түүнд зарим гүтгэлэг ирсэнд лайв хийж, хариу өглөө. 

Тэрээр "Ерөнхий сайдыг огцруулъя гэтэл янз бүрийн гүтгэлэг ирлээ. Үүнд нэг дор хариу өгье гэж бодлоо. 

1. Хил холболтыг эсэргүүцээгүй

Миний хувьд хил холболтын ажлыг явах ёстой гэж боддог. Байнгын хорооны хуралдаан дээр дэмжээгүй саналыг гаргаж ирж яриад байна лээ. Хил холболтын асуудлаар 10-аад санал хураалт явсан. Яг тэр ганц дэмжээгүй гэдэг санал өгсөн хуралдааныг би санаж байна. Тэр хуралдаанаар цаг сунжраад маш олон хүмүүс асуулт асуугаад араас нь үг хэлнэ гэсэн. Тэр хооронд би өрөөндөө уулзалттай байсан учраас гараад явсан. Тухайн хуралдаандаа ирцээ бүртгүүлсэн ч санал хураалтад оролцоогүй бол дэмжээгүй гэж гардаг. Ийм зүйл болсон. Тэрнээс биш дэмжихгүй байгаа зүйл байхгүй. 

2. MCS-ээс нэг ч хүн танихгүй

MCS групптэй их холбож байна. Яагаад холбож байна вэ гэхээр намайг MCS компанийн барьсан барилгад байр түрээсэлдэг болохоор тэгж байгаа юм байна. Надад MCS компаниас таних нэг ч хүн байхгүй. Намайг ичээд байрнаасаа нүүчихлээ гээд байгаа юм. Би нүүгээгүй байна. Би 2022 оноос энэ байрыг сарыг 6.5-7 сая төгрөгөөр түрээсэлж амьдарч байна. 

Мөн MCS-ийн Энержи Ресурс ХХК-ийн хөрөнгө оруулагчтай холбоод байгаа юм. Ямар ч холбоотой зүйл байхгүй гэдгийг хэлье. 

3. Өнөөдрийг хүртэл миний ард хэн ч байгаагүй

Намайг нэвтрүүлэг хийж эхэлсэн цагаас хойш миний ард хэн нэгнийг байгаа юм шиг ярьж ирсэн. Үүнд хариулахад миний ард хэн ч байхгүй. Би "Улаан бал" нэвтрүүлгийг бүтээж, оюуны өмчид бүртгүүлээд, бизнес төсөл болгоод NTV телевизтэй хамтарч ажиллаж байсан. Оюуны өмчийнхөө 50 хувийг арилжаад яг бизнесийнхээ зарчмаар явсан. Би өөрөө хунчирыг хүргэлт хийгээд зараад явж байсан. Би 18 настайгаасаа хойш зүгээр сууж үзээгүй. 

4. Би төрд ажиллахдаа ядуураад гарч байсан

Би төрийн яаманд ажиллаж үзсэн. Надтай ажиллаж байсан 100 гаруй хүн бий. Төрд ажиллахдаа би амьдралынхаа чанарыг өсгөх биш унагаад гарч байсан. Миний араас ажилд орсон хүмүүс машинаа солино оо гээд л явж байсан. Би бол тийм байгаагүй. Үүнийг надтай хамт ажиллаж байсан хүмүүс хэлнэ. 

5. Миний орлого нэмэгдсэн нь байр, машинаа зарсантай холбоотой

Сонгуульд нэр дэвшихдээ 2024 оны 5-р сард хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн. Ингэхдээ 2023 оны хөрөнгөө мэдүүлсэн гэсэн үг. Үүнд миний жилийн орлого 891 сая гэж харагдаж байгаа. Ингэж өндөр харагдаж байгаа шалтгаан бол 2023 онд АНУ руу явах гээд байр, машинаа болон өөрийн фэйсбүүкээ зарж байсан үеийн орлого юм. Байр машинаа зарахад орлого дээр ингэж харагдсан. Удахгүй 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлэг гарахаар миний хөрөнгө ямар вэ гэдэг нь харагдана аа. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe