Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөг ийг арилжааны банканд байршуулахаар болжээ. Ингэснээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өсгөх нөхцөл бүрдэж буй аж.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 1 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн 13 дугаар зүйлд зааснаар нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд оруулах 4 төрлийг тодорхойлсон байдаг. Үүний дөрөв дэх хэсэг буюу банкны системд нөлөө бүхий арилжааны банканд байршуулах санхүүгийн хэрэгслийг заасан. Арилжааны банканд чөлөөт үлдэгдлийг байршуулах жилийн хүүгийн хэмжээг 11.4 хувиас багагүй байхаар тогтоож өгсөн.
Энэ хувь хэмжээг баримтлан сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг байршуулснаар нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 80 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой аж.
Сэтгэгдэл үлдээх