2024 оны кино, телевизийн шилдэг үзүүлбэрийг шалгаруулдаг 31 дэх удаагийн “Screen Actors Guild” Дэлгэцийн жүжигчдийн эвлэлийн шагнал гардуулах ёслол 2025 оны 2-р сарын 23-нд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын Shrine Auditorium-д боллоо. SAG Awards нь Холливудын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг бөгөөд кино, телевизийн шилдгүүдийг шалгаруулдаг. Бусад томоохон шагналуудаас ялгаатай нь эдгээр шагналуудыг тухайн салбарын томоохон уран бүтээлчид болох SAG-AFTRA-ийн гишүүд саналаа өгдөг юм.
Timothée Chalamet нь “A Complete Unknown” намтар киногоороо шилдэг жүжигчний шагнал хүртлээ.
Шилдэг эмэгтэй жүжигчнээр Demi Moore “The Substance” киногоороо шалгарлаа.
Zoe Saldaña нь “Emilia Pérez” киногоороо шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчний шагналыг хүртлээ.
Kieran Culkin "A Real Pain" кинонд тоглосноороо шилдэг туслах дүрээр шалгарсан юм.
Ariana Grande нь “Wicked” мюзиклээр нэр дэвшсэн.
Selena Gomez нь “Emilia Pérez” мөн “Only Murders in the Building” телевизийн цувралыг төлөөлж оролцсон юм.
Сэтгэгдэл үлдээх