Т.Мөнхсайхан: Энэ жил менингококкт халдварын 10 орчим тохиолдол илрэх магадлалтай

.Graph
2025-02-03

Менингококкт халдварын тархалтын асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тайлбар өглөө. 

Тэрээр "Ард иргэдийн анхаарал татсан сэдвийг янз бүрийн зорилгоор ярьдаг, эрүүл мэндийн байгууллага, эмч нарын ярих ёстой зүйлийг ярьдаг, тэр мэдээлэлд ард иргэд автаж байна. Халдварт болон халдварт бус өвчнөө ч ялгахгүй хүн ярьж байна. Менингококкт халдвар бол нянгийн халдвар. Вирусийн халдвар шиг өргөн цар хүрээтэй тархдаггүй. Жил болгон л халдварын тохиолдол гарч байгаа. 

  • 2007 онд 167 тохиолдол
  • 2013 онд 40 тохиолдол
  • 2019 онд 20 тохиолдол илэрч байсан. 

Энэ жилийн хувьд 10 орчим тохиолдол илрэх магадлалтай байна. Энэ мэтчилэн мэдээллээ бид өгөх ёстой. Иргэд мэдэхгүй учраас хүнд хэлбэрийн өвчин байна, өндөр тархалттай юм байна гэж ойлгоод сургууль, цэцэрлэгийг цахимжуул гэдэг саналыг хэлээд байгаа юм" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe