Грэммийн ёслолын үеэр гал сөнөөгчдөд хүндэтгэл үзүүлжээ

Б.Сувданзаяа
2025-02-03

Грэммийн шагнал гардуулах ёслолд гал сөнөөгчдийн төлөөллийг урьжээ. Энэ жил уг ёслол нь Лос-Анжелес хотыг бүхэлд нь хамарсан аймшигт ой хээрийн түймэрт өртсөн хүмүүст зориулж хандив цуглуулах зорилго тавьсан юм. Ёслолыг түймрийн үеэр гэрээ алдсан “Dawes” хамтлагийн тусгай тоглолтоор нээсэн бөгөөд тэд Рэнди Ньюманы “I Love LA” дууг тогложээ.

Грэммиг хөтөлж буй комедиан Тревор Ноа "Хэдхэн долоо хоногийн өмнө бид энэ шоу болно гэдэгт эргэлзэж байсан.Түймрийн улммаас арван мянган хүн орон гэргүй болж, бүхэл бүтэн хорооллууд, сургууль зэрэг олон зүйл шатсан. Гэхдээ гал сөнөөгчдийн баатарлаг хүчин чармайлтын үр дүнд түймрийг цурманд орууллаа” гэж ярив.

Ёслолд ирсэн гал сөнөөгчид улаан хивсний дээгүүр алхаж, ододтой зургаа даруулжээ.

Лос-Анжелес хотын уугуул Билли Айлиш тайзан дээр гарсан хоёр дахь уран бүтээлч байсан бөгөөд Калифорнийн байгалийн үзэсгэлэнт газруудаас сэдэвлэсэн фон дээр өөрийн шагналд нэр дэвшсэн Birds Of A Feather дуугаа тогложээ. Хөгжим дуусахад тэр "Би чамд хайртай LA" гэж хэлсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe