Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдааныг хаахын өмнөхөн шүүх засаглалд шүүмжтэй үг хаясан.
Тэр "Шүүхийнхэнд хандаж хэлэхэд Ерөнхий сайдаа огцруулах гэж Ерөнхий зөвлөлийн гишүүдээ архидуулаад явж байхын оронд наад авлигачидтайгаа тэмц. Одоо байгаа ерөнхий шүүгч Д.Ганзориг солигдоогүй цагт нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй" хэмээж байв.
Дээрх мэдэгдэл нь хууль зөрчсөн байж болзошгүй. Тухайлбал, Шүүхийн тухай хуульд Ерөнхий сайд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан,... шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Үндсэн хуулийн цэцэд хандах тухай тусгасан байдаг.
Мөн Улсын дээд шүүхээс Ерөнхий сайдын аргументыг няцаасан мэдэгдлийг өчигдөр (2025.01.27) олон нийтэд түгээсэн байдаг.
Тэгвэл шүүх, шүүгчийн хараат бус байдлыг хангах үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөл 28-ний шөнийн 00.05 цагт мэдэгдэл гаргаж, Ерөнхий сайдын дээрх үйлдэл нь шүүгчийн ажил хэргийн нэр хүнд, хараат бус байдалд сөргөөр нөлөөлсөн гэж үзжээ.
Мэдэгдэлд,
"Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Их хурлын чуулганы 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдааны явцад шүүх, шүүгчийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийснийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд уг мэдээлэл нь шүүгчийн ажил хэргийн нэр хүнд, хараат бус байдалд сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар “Шүүгч халдашгүй байх эрхтэй” бөгөөд “Шүүгчийн халдашгүй байдал”-д түүний “Ажил хэргийн нэр хүнд” багтана.
Тодорхой эх сурвалжгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл нь шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд харш, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах үр дагавартай юм.
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.2-т “шүүгчийн хараат бус, халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх” гэж заасан чиг үүргийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хууль ёсыг дээдлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд Танд мэдэгдье" гэсэн байна.
Сэтгэгдэл үлдээх
шүүгч нь ч хог, Оюун-Эрдэнэ бүүр хог. ард иргэд нь ч боловсролгүй, соёлгүй бүгд амьдралд дүрэм журам хэрэгжүүлдэггүй улс болждээ бид. буруу талдаа рультэй машинтай_дуртай газраа шээдэг
Иргэн
Дэмжих үү?
0 0тэртээ тэргүй шүүхийн шүүгчдийн нэр хүнд түмний дунд навс унасан даа.
иргэн
Дэмжих үү?
0 0