"Туулын хурдны зам"-ын тендер зарлалаа

Ц.Чимэдцэеэ
2025-01-28

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар "Туулын хурдны зам"-ын ажил гүйцэтгүүлэх тендер зарлажээ.

Тус ажлын нийт өртөг 1 их наяд 9 зуун 64 тэрбум 788 сая 800 зуун мянга (1,964,788,800,000) ба энэ онд 538 тэрбум 647 сая 500 мянган (538,647,500,000) төгрөгөөр санхүүжих аж.

Шалтгаруулалтын материалыг энэ сарын 27-оос эхлэн дараа сарын 24-ны 09.00 цагаас өмнө илгээх юм. Уг ажил нь Засгийн газраас зарласан 14 мега төслийн 3-т эрэмбэлэгдэж байгаа ба ТЭЗҮ-ийг гүйцэтгэж дууссан.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe