УИХ-ын 126 гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэгт үндэслэн шүүж үзвэл, нийт 35 гишүүн хурдан удмын адуутай байна. Үүнээс Ц.Баатархүү гишүүн 146 буюу хамгийн олон хурдан удмын адуутай. Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хурдан удмын адуугүй гэж мэдүүлсэн ч 2024 онд Алдарт уяач цол хүртэж байжээ.
Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд хурдан удмын адуутай 4 сайд байна. Саяхан Морин спорт уяачдын холбооноос Засгийн газарт хаврын морин уралдааныг сэргээх хүсэлт өгсөн билээ. Тодруулбал, энэхүү хүсэлтийг хэлэлцэхэд Засгийн газрын Б.Батцэцэг, Б.Жавхлан, Ц.Баатархүү, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Туваан нар эрх ашгийн зөрчилтэй гэсэн үг юм.
Хурдан удмын адуутай .. гишүүний нэр, адууны тоо
- Н.Алтаншагай-11
- Ц.Баатархүү-146
- М.Бадамсүрэн-25
- Д.Батбаяр-110
- Н.Батсүмбэрэл-15
- Б.Батцэцэг-5
- Ж.Бат-Эрдэнэ-64
- Ж.Баясгалан-50
- Ш.Бямбасүрэн-4
- Г.Ганбаатар-29
- С.Ганбаатар-16
- П.Ганзориг-50
- Д.Ганмаа-50
- М.Ганхүлэг-10
- Б.Жавхлан-75
- Ц.Идэрбат-20
- С.Лүндэг-1
- М.Мандхай-4
- Л.Мөнхбаатар-12
- Ц.Мөнхбат-1
- П.Мөнхтулга-30
- З.Мэндсайхан-25
- Э.Одбаяр-50
- У.Отгонбаяр-10
- Л.Оюун-Эрдэнэ-5
- Ц.Сандаг-Очир-3
- Р.Сэддорж-23
- Г.Тэмүүлэн-52
- А.Ундраа-2
- Д.Үүрийнтуяа-1
- Ж.Чинбүрэн-4
- Ө.Шижир-5
- Л.Энхнасан-25
- С.Эрдэнэбат-4
- С.Эрдэнэболд-1
Сэтгэгдэл үлдээх