Өнгөрсөн шөнө Беверли Хиллсийн Самюуль Голдвин театрт 97 дахь удаагийн Академийн /Оскар/ шагналд нэр дэвшигчдийг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа. Хэдийгээр нэр дэвшигчдийг танилцуулах хуваарь энэ сарын 17-нд хэмээн зарлагдаж байсан ч Лос-Анжелес хотын ой хээрийн түймрийн улмаас хойшлуулж 23-ны өдөр танилцуулжээ. Оскарын шагналд нэр дэвшигчдийн жагсаалтыг жүжигчин Рэйчел Сеннот, Боуэн Ян нар зарлан танилцууллаа.
Энэ жилийн Оскарт нийт 13 төрөлд нэр дэвшсэн “Эмилиа Перез” кино хамгийн олон төрөлд өрсөлдөж байгаа уран бүтээлээр тодорч, мөн хамгийн олон төрөлд нэр дэвшсэн гадаад хэл дээрх киноны дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Түүнчлэн тус киноны гол дүрийг бүтээсэн Испанийн жүжигчин Карла Софиа Гаскон Оскарын шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчинд нэр дэвшсэн анхны трансжендер уран бүтээлчээр тодроод байна. Уг кинонд тоглосон жүжигчин Зои Салдана шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшсэн бол киноны өөр нэгэн туслах дүрийг бүтээсэн дуучин, жүжигчин Селена Гомез ямар нэгэн шагналд нэр дэвшээгүй байна.
“Эмилиа Перез”-н араас “The Brutalist” болон “Wicked” кинонууд тус бүр 10 төрөлд нэр дэвшин, хамгийн олон төрөлд өрсөлдөж байгаа кинонуудаар нэрлэгдлээ. “The Substance” киноны дүрээрээ анхны “Алтан бөмбөрцөг” шагналаа гардан авсан жүжигчин Деми Мур мөн шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшсэн нь онцлох үйл явдлын нэг байлаа. Харин шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналын төлөөх өрсөлдөөн энэ долоо хоногт хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн тангараг өргөж, албандаа ороод байгаа АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын дүрийг “The Apprentice” кинонд бүтээсэн жүжигчин Себастьян Стэн, Унгарын архитекторын дүрийг “The Brutalist” кинонд бүтээсэн Оскарын шагналт жүжигчин Эдриан Броди болон Нобелийн утга зохиолын шагналт, Америкийн рок дуучин, хөгжмийн зохиолч Боб Диланы дүрийг “A Complete Unknown” кинонд бүтээсэн жүжигчин Тимоти Шаламе нарын хооронд явагдах талаар салбарын ажиглагчид онцолж байна.
29 настай жүжигчин Тимоти Шаламе ийнхүү шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний шагналд хоёр удаа нэр дэвшсэн хамгийн залуу жүжигчнээр тодорч байна.
Түүний өмнө уг амжилтыг 1950-иад оны үед нэрт жүжигчин Жеймс Дин тогтоож байсан түүхтэй. Дашрамд сонирхуулахад, 97 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 3-р сарын 2-ны өдөр Лос Анжелес хотын Dolby Theatre цогцолборт зохион байгуулагдана. Ёслолын арга хэмжээний үеэр нийт 23 төрөлд Оскарын шагнал гардуулах бөгөөд АНУ-д ABC телевиз болон стрийминг үйлчилгээний Hulu платформоор шууд дамжуулах юм. Энэ жилийн Оскарын наадмыг телевизийн хөтлөгч, комедиан Конан О‘Брайн анх удаагаа хөтлөн хүргэхээр боллоо.
Энэ жилийн Оскарын наадмын гол шагналд нэр дэвшиж буй кино болон уран бүтээлчдийг танилцуулъя:
Шилдэг кино
Шилдэг найруулагч
Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин
Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин
Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин
Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин
Шилдэг энимейшн
Шилдэг олон улсын кино
Шилдэг киноны хөгжим
Шилдэг зураглаач
Шилдэг эвлүүлэг
Шилдэг визуал эффект
Шилдэг хувцас загвар
Сэтгэгдэл үлдээх