Ерөнхийлөгч асан П.Очирбатыг энэ сарын 24-ний өдрийн 07.00 цагаас эцсийн замд нь үднэ.
П.Очирбат агсны дурсгалыг хүндэлж, дараах газруудыг түүний нэрэмжит болгохоор болсон байна.
- Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Геологи, уул уурхайн сургууль,
- Сүхбаатар дүүргийн I хороо, Сөүлийн гудамжнаас Нийслэлийн Ерөнхий боловсролын I сургуулийн зүүн талаар хойш Цэцэг төвийн баруун урд уулзвар, Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 160 метр авто замыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл үлдээх