Манай циркчид олон улсын наадмаас 2 цом хүртлээ

Ц.Чимэдцэеэ
2025-01-23

Монакогийн вант улсын Монте-Карло хотод зохион байгуулдаг олон улсын А зэрэглэлийн циркчдийн 47 дахь удаагийн насанд хүрэгчдийн, 12 дахь удаагийн шинэ үеийнхний наадмаас манай улсын циркчид хоёр цом хүртлээ.

Насанд хүрэгчдийн төрөлд "Монгол циркийн хөгжлийн төв" ТББ-ын продюсер Н.Эрдэнэ, Н.Энхболд багштай акробатын залуу жүжигчид "Хүрэл цом" хүртсэн бол шинэ үеийнхний төрөлд "X Roses Bud" хамтлаг тэргүүн байр эзэлж, "Алтан цом" хүртсэн байна. 

Тэмцээн 2025 оны нэгдүгээр сарын 17-21-ний өдрүүдэд болж, дэлхийн 20 орны 231 циркийн жүжигчин авьяас чадвараараа өрсөлджээ.

Эх сурвалж: Монголын Циркийн Урлагийн Байгууллагуудын Нэгдсэн Хороо

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe