Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн эхэллээ.
Хуралдаанаар Францын Орано майнинг компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад үүссэн хүндрэл буюу Бадрах Энержи ХХК-ийн 34 хувийг төр эзэмших зохицуулалтыг өөрчлөх эсэхийг хэлэлцэх юм.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.2.б-д заасан 34 хувь нь төрийн эзэмшил байх тухай тусгасан байдаг. Тэгвэл Ураны хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд тус 34 хувийг АМНАТ болон 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаанд хөрвүүлж тооцохыг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан байна.
Мөн дараах хуралдааны тов ёсоор дараах асуудлыг хэлэлцэх аж.
- Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүн 2024.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/
- “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
Сэтгэгдэл үлдээх