Өмнөх парламентаас 30 гишүүн тэтгэмж авах хүсэлт гаргажээ

.Graph
2025-01-07

УИХ-ын тухай хуулийн 41.9 дэх заалт олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байна. Энэхүү заалтад УИХ-ын гишүүн байсан хүн гишүүний ажлаа хүлээлгэн өгснөөс хойш ажил хөдөлмөр эрхлээгүй бол 12 сарын цалинтай тэнцэхүйц тэтгэмж авна гэх агуулгатай байгаа юм. Тухайн заалтын дагуу 2020-2024 оны парламентын 30 гишүүн тэтгэмж авах хүсэлт гаргасныг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж мэдээллээ. 

Тэрээр "Энэхүү заалт нь шинэ зохицуулалт биш юм. 1992, 1996, 2006 оны парламентад хэрэгжиж байсан. Үүнийг би зөв, буруу гэж байгаа юм биш. Үүнийг УИХ-ын гишүүд мэднэ. Харин миний хувьд мэдээллийг үнэн зөв хүргэхийн тулд энэхүү мэдээллийг өгч байна. Энэ нь ганцхан Монгол Улсад байдаг заалт биш. Зарим улс өгдөг, зарим нь өгдөггүй. Германы парламентын гишүүд дахин сонгогдоогүй бол 18 хүртэлх сарын цалинтай тэнцэхүйц тэтгэмж өгдөг гэх мэт улс улсад өөр байна. 

2020-2024 оны парламент 76 гишүүнтэй байсан. Үүний 38 нь дахин сонгогдоогүй. Энэ 38 хүнээс 30 орчим гишүүн тэтгэмж авах хүсэлтээ өгсөн байна. Энэхүү тэтгэмжийг 12 сараар нь шууд өгдөггүй, сар сараар нь өгдөг. Тэтгэмжийг авахын тулд өөрсдөө өргөдөл, хүсэлтээ өгөх ёстой. Хүсэлт ирсний дараа хуулийн дагуу асуудлыг шийдээд явна" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe