Ерөнхийлөгч Жо Байден Эрх чөлөөний одон гардууллаа

.Graph
2025-01-06

Энэ сарын 20нд Цагаан ордныг орхих гэж буй АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдан энэ жилийн Эрх чөлөөний одон медалийг 19 эрхэмд гардууллаа.

Тэрээр урлаг соёл, спортын шилдэг уран бүтээлчдээс гадна иргэний эрх чөлөөний тэмцэгч, дипломатчууд, хувцас загварын ертөнцийн шилдгүүд шагнууллаа. Шагнал хүртсэн хүмүүсийн дунд

  • АНУ-ын тэргүүн хатагтай, төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон,
  • U2 хамтлагийн ахлагч, дуучин Боно,
  • Сагсан бөмбөгийн домогт тамирчин Эрвин “Мэжик” Жонсон,
  • Жүжигчин Дензел Вашингтон,
  • Жүжигчин Майкл Ж.Фокс,
  • Загвар зохион бүтээгч Ральф Лорен,
  • Тэрбумтан бизнесмэн Жорж Сорос,
  • Vogue сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур нарын алдартнууд эрх чөлөөний одонгоор шагнуулжээ.

Дашрамд сонирхуулахад, АНУ-ын Ерөнхийлөгчийн олгодог Эрх чөлөөний одон шагнал нь нэгдсэн улсад хамгийн эртний, хамгийн нэр хүндтэй иргэний шагнал юм. Хамгийн анх 1945 онд Ерөнхийлөгч асан Харри Трюман хүндэт иргэддээ гардуулж эхэлсэн уг шагналыг 1963 онд Ерөнхийлөгч Жон Кеннеди сэргээж эрх чөлөөний одон болгон гардуулж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар Эрх чөлөөний одонгоор АНУ-ын 652 иргэн шагнуулсан бөгөөд жилд ойролцоогоор 10 хүнд олгодог ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe