Төрийн өмчит Ростекийн салбар групп болох RT-Invest компани хог хаягдал дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэдэг цахилгаан станцыг ОХУ-д анх удаагаа ашиглалтанд орууллаа хэмээн Риа Новости агентлаг мэдээллээ.
Москва хотын Воскресенск дүүрэгт барьсан уг цахилгаан станц нь жилдээ 700 мянган тонн ангилсан хог хаягдлыг дахин боловсруулж 520 сая квт цахилгаан үйлдвэрлэж, 80 мянган оршин суугчийг цахилгаан эрчим хүчээр хангах бүрэн боломжтой юм.
Үүнээс гадна RT-Invest компани нь нийтдээ 2,8 сая тонн хог хаягдлаар эрчим хүч боловсруулах 4 цахилгаан станцыг Москва хотод барихаар төлөвлөж байгаа юм. Ингэснээр Москва хотын агаарын бохирдол үлэмж хэмжээгээр буурч жил бүр байгальд ээлгүй 60 сая гялгар уутыг хогийн цэгт булахааргүй болж байгаа юм.
Дашрамд сонирхуулахад тус компани 550 мянган тонн хог хаягдлыг дахин боловсруулах цахилгаан станцыг барих ажлыг Татарстаны Казан хотод эхлүүлсэн бөгөөд 2025 оны 11-р сард ашиглалтанд оруулна хэмээн төлөвлөжээ.
Сэтгэгдэл үлдээх