Льюис Хэмилтон ирэх улирлаас Феррари багаас уралдана

.Graph
2024-12-30

"Формула 1"-ийн дэлхийн долоон удаагийн аварга Их Британийн нисгэгч сэр Льюис Хэмилтон ирэх улирлаас Италийн алдарт Феррари багийн нэрийн өмнөөс уралдахаар боллоо.

Феррари багийн ТУЗ-ийн дарга Жон Элканигийн мэдэгдснээр Их Британи нисгэгч гурван жилийн 446 сая долларын мега гэрээг зөвшөөрч, жилийн 87 сая доллар, бонус гээд 100 сая доллар давсан цалин авахаар болсноор "Формула 1"-ийн түүхэнд хамгийн өндөр цалинтай нисгэгч болж байна.

"Формула 1"-ийн түүхэнд хамгийн олон удаа түрүүлсэн хэмээх амжилтыг алдарт Михаель Шумахерийн хамт /7 удаа/ эзэмшдэг, мөн хамгийн олон гран прид түрүүлсэн /105/, хамгийн олон удаа байрлал тогтоох уралдаан /104/, хамгийн олон удаа шагналын тавцанд /202/ гарсан. Энэ спортын бүхий амжилтыг эзэмшдэг тэрээр 12 жилийн турш үнэнчээр уралдсан Мерседес багаа орхиж буйгаа саяхан зарласан билээ.

Льюис Хэмилтон ирэх улиралд багаас хамтрагч Чарльз Леклеркийн хамтаар 2025 оны хоёрдугаар сарын 18-нд "Формула-1"-ийн 75 жилийн ойн арга хэмжээнд оролцсны маргааш буюу 19 нд Феррари баг алдарт Маранелло тойруулгад Их Британи нисгэгчийг албан ёсоор олонд танилцуулах юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe