Бүдүүн гэдэсний хорт хавдрын вакциныг 2025 оноос хийх боломжтой

.Graph
2024-12-30

ОХУ-ын мэдээллийн Итар-Тасс агентлагийн мэдээлснээр Холбооны анагаах ухаан-биологийн агентлагийн /FMBA/ эрдэмтэд бүдүүн гэдэсний хорт хавдрыг эмчлэх вакцины судалгааг дуусгаж ирэх жилээс эмнэл зүйн практикт нэвтрүүлэхээр төлөвлөж буйг зарласан байна.

Тус агентлагийн дарга Вероника Скворцова мэдэгдэхдээ "Одоогоор  бид бүдүүн гэдэсний хорт хавдрын судалгааг бүрэн дуусгасан. Энэ вакциныг 2025 оноос эхлэн практикт хэрэгжүүлж эхлэхэд бэлэн байна" гэжээ.

Эрдэмтэд хувь хүний биологийн код дээр үндэслэн эм бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд өвчтөний геном болон хавдрын кодыг тайлж, түүний үүсэх, өсөлтийг өдөөдөг мутацийг тодорхойлж, дархлаа үүсгэгч бүтээгдэхүүн хэсгүүд буюу өвчтөний дархлааны систем хариу үйлдэл үзүүлдэг пептидүүдийг судлаж эдгээрт үндэслэн өвчтөнд тохирсон эмийг бий болгох юм.

Мөн холбооны анагаах ухаан-биологийн агентлаг нь Глиобластома ба меланома буюу тархины хорт хавдар, арьсны хорт хавдарын эсрэг чиглэсэн эмийн судалгааг одоогоор хийж 2028 он гэхэд вакцин гаргаж авахаар төлөвлөж байгаа талаар нэмж дурдсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe