1911 оны 11-р сарын 29-ний өдөр Монгол Улс Манж Чин гүрний 200 жил үргэлжилсэн дарангуйллаас гарчээ. Энэхүү түүхэн үйл явдлын 113 жилийн ой тохиож байна.
113 жилийн өмнөх энэ өдөр манай улс тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж, түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж байжээ. Мөн таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэрийг гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм.
12-р сарын 29-ний энэхүү өдөр бидний тусгаар тогтнолын баяр хэмээн нэрлэдэг 11-р сарын 26-ны өдөртэй ялгагдахгүй байх тохиолдол бий.
1911 оны 12-р сарын 29-ний өдөр бол Монголчууд бидний эрх чөлөө, тусгаар тогтнолоо авран хамгаалж, Монгол хэмээх улсыг Азийн цээжинд дахин тамгалсан өдөр. Ийнхүү Манж Чин гүрний дарлалаас гарахдаа Хаант засаглалтай болж, энэ нь 1924 оны 11-р сарын 26-н хүртэл үргэлжилсэн. Ингээд 1924 оны 11-р сарын 26-ны түүхэн өдөр нь Богд хаант Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, БНМАУ болсон билээ.
Сэтгэгдэл үлдээх