Jeju Air” компанийн онгоц осолджээ

.Graph
2024-12-29

Өнөө өглөө 9:05 цагт БНСУ-ын “Jeju Air” компанийн Бойнг 737-800 онгоц осолдож, эхний мэдээгээр 29 хүн нас барж 3 хүн аврагдсан байна.

БНСУ-ын Ёнхап агентлагийн мэдээлснээр нисэх онгоцонд Өмнөд Солонгосын 173, Тайландын 2 иргэн, нисэх багийн 6 гишүүн байсан гэжээ. Тайландын Бангкок хотоос буцаж явсан уг онгоц “Муан” олон улсын нисэх онгоцны буудалд газардах үедээ осолджээ.

БНСУ-ын гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр онгоцны буух механизмын эвдрэл буюу дугуйн хавхлаг эвдэрснээс болж нисгэгч ослын буулт хийх үйлдэл хийсэн гэж үзэж байна. Гэвч өндөр хурдтай онгоц, нисэх онгоцны газардах зурвасны хязгаарт тулж хана мөргөсөн нь бичлэгт үлджээ.

Орон нутгийн аврагчид, галт түймэртэй тэмцэх алба гээд ойролцоогоор 300 гаруй хүмүүс ослын газарт бүх хүчээ дайчилж, амь үрэгдсэн хүмүүсийг олж тогтоох, ослын үнэлгээ хийх ажлыг эхлүүлжээ. “Jeju Air” компани нь БНСУ-д чансаагаараа гуравт орох томоохон авиа компанийн нэг бөгөөд 2009 онд үйлдвэрлэсэн HL8088 бүртгэлтэй Бойнг 737-800 турбо сэнсэн хөдөлгүүртэй тус онгоцыг 2017 оноос хойш ашиглаж байгаа юм. Хамгийн сүүлд осолдсон тус онгоц нь 2 хоногийн өмнө Чежү-Бээжин гэсэн нислэг үйлдэж байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe