УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтын холболтын төмөр замын ажлыг дуусгахад Засгийн газар УИХ-аас чиглэл авах тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан БНХАУ-ын талаас гурван зүйл дээр буулт хийсэн гэж мэдээллээ.
Энэхүү 3 зүйл нь,
- Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн ямар нэг хувь, лиценз эзэмших асуудлаарх саналыг дахиж тавихгүй
- Хил холболтын төмөр зам тавигдаагүйгээс үүдсэн алдагдсан боломжийн өртгийг дахиж нэхэхгүй
- Төмөр замын өргөн, нарийн царигийн асуудлыг хөндөхгүй гэжээ.
Энэ талаар тэрээр "Гэрээ учраас хоёр талаас саналуудаа тавиад харилцан тохиролцсон зүйлээ нэгтгээд явж байна" гэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх