Дулааны III ЦС-ыг өргөтгөх, шинэчлэх талаар танилцуулж байна

Ц.Чимэдцэеэ
2024-12-24

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна.

Хуралдаанаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Дулааны гуравдугаар цахилгаан станцын хүчин чадлыг 300 MBт-аар нэмэгдүүлэх зураг төслийг ОХУ-ын Интер РАО Экспорт компани хийх хэлцлийг ОХУ-тай Засгийн газар хооронд байгуулах тухай асуудлыг УИХ-аар соёрхон батлах тухай төслийг танилцууллаа.

Зураг төслийн өртөг зардал нь 1.5 тэрбум евро ба үүний 85 хувь буюу 1 тэрбум 127.9 сая еврог ОХУ-ын экспортын зээлээр, үлдсэн 199 сая еврог Монголын тал санхүүжүүлэх аж.

Уг танилцуулгыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Энэ төсөл нь эдийн засгийн өгөөжгүй тул байнгын хорооны гишүүдийг дэмжихгүй байхыг хүсье" гэсэн юм. Гэсэн хэдий ч ийнхүү хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлахыг Эдийн засгийн байнгын хороо дэмжлээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe