Найруулагч Б.Батдэлгэрийн бүтээл “Шар гэгээ” уран сайхны кино Австралийн олон улсын олон үндэстний кино наадмын шилдэг бүтээлээр шалгарчээ.
Уг кино наадам 11 сарын 23-нд Австралийн Перт хотод болсон бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдээр цахим хуудсаараа дамжуулан шилдгүүдээ онцолсон байна.
Ийнхүү Монгол Улсаас өрсөлдсөн “Шар гэгээ” УСК шилдэг уран сайхны драмаар шалгарсан бол богино хэмжээний киноны төрөлд Австралийн найруулагч Ross Giannone-н “Gino & Juliet”, шилдэг богино хэмжээний баримтат киноны төрөлд Японы найруулагч Yuichi Ishida-н “Akan soul”, шилдэг баримтат киногоор Бразилын найруулагч Lara Jacoski, Patrick Dequech Belem-н “Eskawata kayawai-The spirit of transformation” бүтээл тус тус шалгарчээ.
Сэтгэгдэл үлдээх