Боловсролын сайд руу өндөг шидсэн А.Отгонбаатарыг 7 хоног хорино

Ц.Чимэдцэеэ
2024-12-23

Сүхбаатар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатарыг долоо хоног саатуулж, 14 хоног сургалтад хамруулахаар шийдвэрлэлээ.

А.Отгонбаатар нь 2024 оны есдүгээр сарын 16-ны өдөр багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар Боловсролын яамнаас мэдээлэл хийх үеэр Боловсролын сайд П.Наранбаяр руу өндөг шидсэн. Уг үйлдэлд шүүхээс ийнхүү хариуцлага ногдуулсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe