“Оюу толгой” компани хавдрын 8 бүлгийн оношлуур хандивлаж, Дархан-Уул аймгийн 215.5 га талбайд нөхөн сэргээлт хийжээ

Ж.Номин
2024-12-23

“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай "Говийн Оюу хөгжлийг дэмжих сан" Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хавдрын урвалж оношлуурыг хандивласан байна. 

Тодруулбал, Өмнөговь аймгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих бодлогын хүрээнд Х.Шаравын нэрэмжит Бүсийн оношилгооны эмчилгээний төвд хавдрын 8 бүлгийн 25 төрлийн урвалж оношлуурыг хандивлажээ.

Үүнд:

  • PSA total-Түрүү булчирхайн хавдрын маркер
  • Cyfra 21-1-Уушгины хавдрын маркер
  • NSE- Уушгины жижиг эсийн хавдрын маркер
  • S100-Нөсөөт эсийн хавдрын маркер
  • HEP-Өндгөвчний хавдрын шинэ маркер
  • Бамбай булчирхайн үйл ажиллагаа тодорхойлох /Anti-TG, Anti-Tpo, Аnti-TSHR/ зэрэг нэр төрлийн урвалж оношлууртай болов.

Эдгээр оношлуур нь орон нутгийн эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах, өвчтөнүүдэд түргэн, чанартай оношилгоо хийх боломжийг бүрдүүлнэ. Мөн эмчилгээний амжилтыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй юм.

Түүнчлэн, Оюу толгойн уурхай нэг тонн хүдэр боловсруулахдаа Монгол Улсын тогтоосон стандартаас даруй 10 дахин бага ус ашиглаж байгаа аж. 

Тодруулбал, дэвшилтэт технологийн тусламжтайгаар нэг тонн зэсийн баяжмал боловсруулахдаа дэлхийн ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг уурхайнуудаас дунджаар 3 дахин, Монгол Улсын тогтоосон стандартаас даруй 10 дахин бага ус ашигладаг.  Монгол Улсад 1 тонн зэс боловсруулахад хэрэглэх усны стандарт 4.1 м3 байдаг бол "Оюу толгой" компани 0.4 м3 ус ашиглан үйлдвэрлэлээ явуулж байна.

Энэхүү хэмнэлтэд хэрэглээ нь Оюу толгойн уурхайн усыг дахин ашиглах технологитой шууд холбоотой. 2024 оны 3-р улиралд үйлдвэрлэлийн усныхаа 87.7%, ахуйн хэрэглээний усныхаа 97%-ийг тус тус дахин ашиглажээ.

Ташрамд, “Оюу толгой” компани Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хар Ямаатын ам, Хонгор сумын Хургад, Цэхэр, Бага Ноёны амуудад хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр олон жил хаягдсан 215.5 га талбайд газрын нөхөн сэргээлт хийжээ. Ингэснээр тухайн бүс нутгийн экологийн тэнцлийг хадгалахад чухал нөлөө үзүүлэх аж. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe