Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Реппер У.Мөнхбагана(Roockie)-ын жолооны эрхийг нэг жилээр хаслаа. Зөрчлийн тухай хуульд зааснаар түүний согтуугаар машин жолоодсон хэрэгт 30 хоног баривчлах болон жолооны эрхийг нэг жилээр хасах санкцтай юм.
Сануулахад, Реппер Roockie өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн (2024.12.19) 02 цагийн орчимд цахим орчин дахь хаягтаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож, "Намайг хамгийн түрүүнд барьсан цагдаа нарт бүх хөрөнгөө өгье гэх” утгатай бичлэгийг нийтэлж байв.
Сэтгэгдэл үлдээх