Буцаад Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороог байгуулах уу

Ц.Чимэдцэеэ
2024-12-17

УОК өнөөдөр (2024.12.17) хуралдаж, шийдвэрээ танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиг үүргийг хариуцан ажиллаж байсан Үндэсний хороог сэргээн байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх чиглэл өгсөн гэв.

Энэхүү чиг үүргийг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо хэрэгжүүлж байв. Уг хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой асуудлаар шалгаж эхэлсэн гэнэ. Түүнийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн н.Хасбаатартай хамтран “Ад менирал” компаниар дамжуулан тус компанийн үйл ажиллагаанд оролцсон гэх үндэслэлээр АТГ-аас шалгуулж байв.

УОК-оос мөн утааг бууруулар чиглэлээх холбогдох төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиглэлээр НЗД-аар ахлуулсан НОК-ын Шуурхай штабыг байгуулж, 24 цаг тогтмол хяналт тавьж ажиллаж байгаа.

Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр холбогдох арга хэмжээнүүдийг аваад ажиллаж байгаа. Үүнд нэмээд, Засгийн газрын холбогдох яам, агентлаг, салбарын хяналтын байцаагч нарыг энэхүү үйл ажиллагаанд татан оролцуулах аж.

Сэтгэгдэл үлдээх

Сүүлийн 2 жил Х.Энхбат гэж хүн хорооны нарийн бичгийн ажлыг хийж маш их самарсан шдээ. Түүний үр дагавар нь энэ утаа. Өмнөх нь шалгагдсан ч холбоогүй гээд дүгнэлт шийдвэр нь гарсан бдаг юм бналээ.

Халиун

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe