Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайд, УИХ дахь намын бүлгийн дарга нарыг дуудаж уулзлаа

.Graph
2024-12-16

Agaar.mn сайтын мэдээллээр Баянхошуу 500, 1-р хороолол 405, Толгойт 402 буюу “Маш их бохирдолтой” байна. Мөн Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ ДЭМБ-ын тогтоосон хэмжээнээс 31.3 дахин их байгаа юм. Агаарын бохирдол их байгаатай холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар, УИХ дахь намуудын бүлгийн дарга нарыг дуудан уулзаж байгаа аж. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2019 оноос сайжруулсан шахмал түлшийг түлж эхэлсэн. Ийнхүү түлж эхэлснээс хойш хэсэг хугацаанд утаа багассан ч одоо бол иргэд угаартахын зэрэгцээ утаа огт буураагүй байна. Тэгвэл Ерөнхийлөгчийн энэ удаагийн уулзалтаар сайжруулсан шахмал түлшний асуудлаар уулзаж байгаа аж. 

Үүний дараа утааны асуудлаар нийтийн сонсгол хийх Ажлын хэсгийг байгуулах хуралдаан болох юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Saijruulsan tulshiig hergleenees gargah n zow. Tuuhii nuurs tuldg bhad ingj ih utas gardgv bsan. Nemj tsahilgaan stants barih hergtei. Ail buriig teneer hangah hergtei.

Zorigt

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe