ОХУ-ын Улаан-Үүд хотод 10 сарын 24-27 өдрүүдэд зохион байгуулсан “Алтан далайн хав" тэмцээнд Монгол улсаа төлөөлж "Мэргэн" Хоккейн академийн “Бамбарууш” баг хүчирхэг багуудтай өрсөлдөж хүрэл медаль хүртлээ.
"Алтан далайн хав" тэмцээнээс :
- 2022 онд U12 насны ангилалд Аваргын цом, алтан медаль
- 2023 онд U13 насны ангилалд Хошой Аварга
- 2023 U10 насны ангилалд мөн Аваргын цом, алтан медаль тус тус хүртсэн амжилттай оролцож байжээ.
Сэтгэгдэл үлдээх