Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулган үргэлжилж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 70 гишүүн ирж, 55.6 хувийн ирц бүрдсэнийг танилцуулснаар өнөөдрийн (2024.10.17) хуралдааныг нээв.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд,
- “Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2024.09.27-ны өдөр ирүүлсэн/
- “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
Хуралдааны эхэнд ил тод байдлыг хангах, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор parliament.mn сайтад гишүүдийн чуулганы ирцийг нарийвчлан мэдээлэхээр болсныг УИХ-ын дарга мэдэгдлээ.
Сэтгэгдэл үлдээх