Нийслэлд авто зам засварын ажлууд үргэлжилж буй. Тэгвэл өнөөдөр буюу 10 сарын 15-ны 22:00 цагаас дараах 3 байршилд авто зам хааж, шинэчилнэ.
- Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Нарны зам буюу Улаанбаатар төмөр замын өртөөнөөс "Петролиум" ШТС хүртэлх авто замын урд эгнээг өнөөдөр буюу 10 сарын 15-ны 22:00 цагаас хааж, 17-ны 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг 10 сарын 17-ны 06:00 цагаас 18-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана.

- “Хоум плаза"-гийн уулзвараас "И-Март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг 10 сарын 15-ны өдрийн 22:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

- Баруун 4 замын уулзвараас Нарны зам хүртэлх авто замыг 10 сарын 15-ны өдрийн 23:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Харин 10 сарын 16-наас эхлэн энэ долоо хоногийг дуустал дараах замуудыг хаах аж. Тодруулбал,
- Баянгол дүүрэг, Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэл авто замыг 10 сарын 16-ны өдрийн 23:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

- Кино үйлдвэрийн баруун талаас Доржийн гудамж хүртэл авто замыг 10 сарын 16-ны өдрийн 22:00 цагаас 19-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

- Баянгол дүүрэг, “Петролиум” ШТС-ын уулзвараас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх авто замыг 10 сарын 18-ны өдрийн 06:00 цагаас 19-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

- Энхтайваны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх авто замыг 10 дугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

- Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг 10 дугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Ингэхдээ хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Сэтгэгдэл үлдээх