Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт 20.00 цагт 2'107'290 сонгогч санал өгөхөөс 1'119'721 иргэн санал өгч 53.1 хувийн ирцтэй хаагдлаа.
Нийслэлийн хэмжээнд сонгуулийн ирц 42.3 хувьтай байгаа бол аймгуудаас Баян-Өлгий аймгийнхан 76.3 хувь буюу хамгийн өндөр ирцтэй сонгуульдав. Тодруулбал,
- Баян-Өлгий 76.3 хувь
- Сүхбаатар 72.8 хувь
- Завхан 71.8 хувь
- Говьсүмбэр 70.1 хувь
- Ховд 69.2 хувь
- Говь-Алтай 68.4 хувь
- Архангай 67.2 хувь
- Увс 67 хувь
- Баянхонгор 66.7 хувь
- Дундговь 66.2 хувь
- Өмнөговь 66 хувь
- Төв 64.3 хувь
- Булган 64.2 хувь
- Хэнтий 62.3 хувь
- Сэлэнгэ 60.4 хувь
- Өвөрхангай 59.7 хувь
- Дорнод 59.5 хувь
- Хөвсгөл 59.2 хувь
- Дорноговь 57.8 хувь
- Орхон 48.7 хувь
- Дархан-Уул 46 хувь
- Улаанбаатар 42.3 хувийн ирцтэй байна.
Үүнээс гадна насны бүлгээр аваад үзвэл, 18-19 насныхны ирц 34.4 хувь, 20-24 насныхны ирц 31.3 хувь буюу бусад насны бүлэгтэй харьцуулахад бага байсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагууллаа.
Сэтгэгдэл үлдээх