“Playtime Festival 2025” олон улсын хөгжмийн фестивалийн Late Bird тасалбар Shoppy.mn платформоор дамжин борлуулагдаж буй бөгөөд тасалбар борлуулагдаж дуусахад 3 хоног үлдээд байна. Late Bird тасалбар борлуулагдаж буйтай холбоотойгоор наадмын зохион байгуулагчдын зүгээс сүүлийн 3 жилийн хугацаанд Playtime наадамтай хамтдаа байсан "Super Playtimer" үзэгчдэдээ зориулан “Playtime Festival 2025” оны тасалбараа EARLY BIRD буюу 60% хөнгөлөлттэй үнээр авах онцгой эрхийг бэлэглэж буй юм байна. Тодруулбал, Super Playtimers Special Offer нь үзэгч 2022, 2023, 2024 аль нэг онуудад shoppy.mn-ээс Playtime наадмын тасалбар худалдан авалт хийж байсан бүртгэлттэй хаягаараа нэвтрээд Playtime Festival 2025 тасалбараа сагсандаа хийхэд автоматаар 60% хямдрал нь үйлчлэх юм байна.
Харин наадмын бусад үзэгчдийн хувьд Late Bird тасалбарын үнэ:
Яагаад Late Bird вэ?
Early Bird, Late Bird буюу хоёр төрлийн хөнгөлөлттэй тасалбар санал болгодог. Цагийг тулгалгүй, эрт хувийн төлөвлөгөөгөө базаан, тасалбараа бэлдэх хүсэлтэй хүмүүст зориулагдсан. Early Bird борлуулагдаж дууссан бол одоо Late Bird ийн худалдаалагдаж байна.
Өөрөөр хэлбэл, Late Bird тасалбарыг амжиж авбал наадмын үндсэн үнийн дүнгээс 50% хөнгөлөлттэй үнээр авах боломж бүрджээ.
Энгийн тасалбарын үндсэн үнэ ₮600 мянга байх бол ₮300 мянгаар, VIP тасалбар ₮1.2 сая бол ₮600 мянгаар тус тус худалдан авах боломжтой болжээ.
Энгийн болон VIP тасалбарын ялгаа юу вэ?
Энгийн тасалбар наадмын талбайд дөрвөн өдрийн турш нэвтрэх эрх олгодог.
Тэгвэл “VIP” тасалбар нь:
Тасалбар захиалах хэсэг рүү ЭНД дарж холбогдоорой.
“Playtime Festival 2025” олон улсын хөгжмийн наадам долдугаар сарын 3-6-ны өдрүүдэд буюу 4 өдрийн турш Налайх дүүрэг дэх шинэ талбайдаа болно.
Сэтгэгдэл үлдээх