Х.Баасанжаргал: Хүүхдийн болон эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна

.Graph
2024-09-27

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хүүхдийн эрх болон эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа талаар сошиал хуудсандаа бичлээ. 

Тэрээр хүүгийнхээ Төрийн ордны хамгаалалтын хаалганы хажууд сууж байгаа зургийг оруулаад "Хүүхэд ажил дээр авч ирэхийг хориглодог хэр олон төрийн байгууллага байдаг вэ? Хүүхдийн эрхийн зөрчил гэж үүнийг хэлээд байгаа юм. Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил гэж үүнийг хэлээд байгаа юм. Аль сарын өмнө хүүхэд хамгааллын бодлого, хүүхэд ордог байх талаар хүсэлтээ бичгээр өгсөн. Одоо болтол шийдээгүй. Хэдийгээр гишүүн болсон ч Ээж хүний үүрэг хэвээр үргэлжилнэ биз дээ. Энэ ордон дотор үр хүүхэдтэй өчнөөн л хүн ажилладаг байлгүй" гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe