Таеквондогийн азийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад болно

О.Пүрэвсүрэн
2024-09-24

Таеквондогийн 11 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг 2026 онд манай улсад  зохион байгуулахаар болжээ.

Азийн таеквондогийн их хурлыг энэ сарын 20-нд Энэтхэг улсын Банглор хотноо зохион байгуулжээ. Тус хуралд манай улсаас Олон улсын таеквондогийн Монголын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнх-Оргил, шүүгчдийн зөвлөлийн дарга М.Ариунболд, олон улсын шүүгч Н.Гэрэлмаа нар оролцсон юм. Тэд 11 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах санал тавьж, ОХУ, Балба зэрэг улстай өрсөлдөн, манай орон зохион байгуулах эрх авсан байна. Мөн энэ хурлаар тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнх-Оргил Азийн таеквондогийн холбооны Ёс зүй, сахилгын хорооны гишүүнээр сонгогджээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe