Энэ долоо хоногт дараах байршлуудын авто замыг хааж, шинэчилнэ. Тодруулбал,
- Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо буюу Баянбүрдийн тойргоос 32-ын уулзвар хүртэлх авто замыг 9 сарын 17-ны 23:00 цагаас 21-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
- Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх авто замыг 9 сарын 20-ны 22:00 цагаас 23-ны 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
- Архивчдын гудамж буюу Нисэхийн тойргоос Хурдны зам хүртэлх авто замыг 9 сарын 20-ны 23:00 цагаас 23-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоорой.
Сэтгэгдэл үлдээх