Энэ онд хүүхэд өндрөөс унаж амиа алдсан тохиолдлын тоо

.Graph

Баянзүрх дүүрэгт 10 настай хүүхэд гэртээ харгалзах хүнгүй байх үедээ өндрөөс унаж амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Харьяа дүүргийнх нь цагдаагийн хэлтсээс дэлгэрэнгүй мэдээллийг тодруулж байна. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэв.

Дашрамд дурдахад, энэ оны эхний найман сарын байдлаар хүүхэд өндрөөс унаж амиа алдсан таван тохиолдол бүртгэгдсэн бол ердөө долоо хоногийн дотор хоёр тохиолдол бүртгэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Newsletter Subscribe