.Graph
Энэ жилийн Элсэлтийн Ерөнхий Шалгалтад 43318 элсэгч оролцох хуваарьтай байна.
Боловсролын Үнэлгээний Төвөөс 2025 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын хуваарийг зарлаж, шалгалтыг зургаадугаар сарын 18–21-нд дараах байдлаар зохион байгуулахаар болсон.
Шалгуулагчид шалгалтын байранд нэг цагийн өмнө, танхимд хамгийн багадаа 10 минутын өмнө ирсэн байхыг заажээ.
18-нд: Түүх (10:00–11:20), Англи хэл (14:00–15:20)
19-нд: Хими (10:00–11:40), Газар зүй (13:00–14:20), Нийгэм судлал (16:30–17:50)
20-нд: Биологи (10:00–11:20), Математик (14:00–15:20)
21-нд: Физик (10:00–11:40), Орос хэл (13:00–14:20), Монгол хэл (16:00–17:20)