2024 онд бүртгэгдсэн Монгол бөхөнгийн тоо

.Graph

Жил бүрийн 4-р сарын 23-ны өдрийг "Монгол бөхөнгийн өдөр" болгон тэмдэглэдэг байна. Монгол бөхөнгийн тоо толгой 1998 оноос хойш өссөөр 2024 оны байдлаар 23215 хүрчээ.

Монголын говь тачир сийрэг ургамалтай, усаар ядмаг, зундаа аагим халуун, өвөлдөө тэсгим хүйтэн хатуу ширүүн уур амьсгалтай. Ийм хүнд хэцүү нөхцөлд дасан зохицож, цөлөрхөг хээрийн байгалийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг амьтан бол Монгол бөхөн.

Хэдийгээр бөхөн хамгааллын гайхалтай үр дүн гарсан ч энэ нь сэтгэл тайвшрах үйл явдал биш юм. Учир нь, Монгол бөхөн одоо ч  олон эрсдэл дунд амьдарсан хэвээр. Тиймээс хамгааллын цогц ажлыг тасралтгүй үргэлжлүүлэн хийж, дэлхийд ганцхан Монгол бөхөнгөө хамгаалцгаая.

Эх сурвалж: WWF Mongolia

Newsletter Subscribe