Хөдөө аж ахуйн чуулга уулзалт энэ сарын 23-24-ний өдрүүдэд Екатеринбург хотноо болно

.Graph
2025-04-08

Өнөөдрийн байдлаар ОХУ-ын хөдөө аж ахуйг дэмжих үндсэн салбарууд импортоос хамааралтай байна. Тухайлбал, нийт ургацын үрийн 37 хувийг гадаадын үрийн шиллэг бүрдүүлж байгаа бол ургамал хамгааллын бүтээгдэхүүний түүхий эдийг бүхэлд нь гадаадаас, түүний дотор АНУ, БНХАУ, Энэтхэг, ЕХ-ны орнуудаас худалдан авч байна. Ихэнх төрлийн тэжээлийн нэмэлтүүд, тодруулбал, микроэлементийн 90 хувь, ферментийн 70 хувь, тэжээлийн антибиотикийн 80 хувь болон бод малын генетикийн материалын 70 гаруй хувийг АНУ, ЕХ, Канад Улсаас, мал эмнэлгийн вакцин, бодисын 68 хувь гадаад орноос импортолж байна.

Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн зарим салбарын тогтолцоог өөрчлөх шаардлагатай байна.

Энэ хүрээнд дотоодын түүхий эд рүү шилжих, сонирхсон түншүүдтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Урал-Еврази” олон улсын биотехнологийн кластерын хамтарсан ажлын хүрээнд “Тариалан үйлдвэрлэлийн цогцолборын технологийн бие даасан байдлыг хангах нь: чиг хандлага, тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2025 оны 3 сарын 13-14-ний өдрүүдэд Уралын газар тариалангийн улсын их сургуульд зохион байгууллаа.

Арга хэмжээнд:

  • Тажикстаны Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи
  • Скрябины нэрэмжит Киргизийн үндэсний хөдөө аж ахуйн их сургууль
  • Шинжлэх ухааны академийн Хими, технологийн хүрээлэн
  • М.Дулатовагийн нэрэмжит Костанайн Инженер, эдийн засгийн их сургууль
  • Ташкентын Усалгаа ба хөдөө аж ахуйн механикжуулалтын инженерчлэлийн институт
  • Беларусын газар тариалангийн техникийн их сургууль
  • Пакистаны Хөдөө аж ахуйн их сургуулийн төлөөлөл оролцжээ.

Хурлын үр дүнд Беларус, Пакистан, Узбекистаны эрдэмтэд Уралын биотехнологийн кластерын үйл ажиллагааг сонирхов. Екатеринбург хотноо 2025 оны 4 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулагдах Хөдөө аж ахуйн чуулга уулзалтын үеэр талууд үргэлжлүүлэн судалгаа, шинжилгээний хамтын ажиллагааны арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe