2024 онд Монгол Улсын татварын нийт орлого 27.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 5.9 их наяд төгрөгөөр буюу 27.4 хувиар өссөн байна. Энэ орлогын 32.8 хувийг орлогын албан татвар, 21.4 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 17.2 хувийг нийгмийн даатгалын орлого, 4.0 хувийг онцгой албан татварын орлого, 18.1 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байна. Орлогын албан татварын 71.4 хувийг ААНОАТ эзэлж байгаа нь татварын ачаалал өндөр байгааг илтгэж байна.
Бизнесийн байгууллагуудаас Татварын багц хуулийн өөрчлөлтөд тусгуулахаар 178 санал ирүүлснийг МҮХАҮТ нэгтгэж, 9 саналыг багцлан мэдээлсэн билээ. Тэгвэл энэхүү саналыг задлан хүргэж байна.
Татварын ерөнхий хуульд
- Татварын тайлан хүлээн авах, тайлангийн боловсруулалт хийх хугацааг тодорхой, оновчтой болгох
- Үнэ шилжилтийн тайланд тавигдах шаардлагыг тодорхой, бодитой стандартын дагуу нэгэн жигд маягттай болгож жигд мөрдүүлэх.
- Татварыг буцаан олгох, суутган тооцох зохицуулалтын оновчлох чирэгдэлгүй болгох
- Алдангийн дээд хязгаар тооцдог болох
Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль
- Шаталсан татварын хувь хэмжээг байхгүй болгох эсхүл босгыг өндөрсгөх
- Татварын хялбаршуулсан горимд хамрагдах нийт борлуулалтын орлогын хэмжээг нэмэгдүүлэх
- Ногдол ашиг хуваарилан шилжүүлж буй шатлал бүр дээр ногдол ашгийн орлогын албан татварыг давхардуулж оногдуулж байгааг өөрчлөх
- Гадаад зээлийн санхүүжилттэй холбоотой хүүгийн орлогоос суутгах татварын хувь хэмжээг 5% болгон бууруулах
- Татварын хөнгөлөлт эдлүүлэх зохицуулалтыг хялбаршуулах, оновчтой болгох
- Алслагдсан бүс нутгийн хөнгөлөлтийн хамрах хүрээ, шатлалыг нэмэгдүүлэх, бүсчилсэн хөгжил, Алсын хараа 2050 бодлогын баримт бичигтэй уялдуулах
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль
- НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах
- НӨАТ ногдуулах орлогын суурийг мөнгөн суурьд шилжүүлэх
- НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх борлуулалтын орлогын босго дүн 50 сая төгрөгийг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх,
- Ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээний НӨАТ-ыг хасагдуулах
- Импортолсон бараа болон ажил, үйлчилгээ, үндсэн хөрөнгөнд төлсөн НӨАТ-ыг хасалт хийх
- НӨАТ-ын торгууль алдангийн хэмжээг бууруулах
Нийгмийн даатгалын ерөнхий хууль
- Ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс, олговроос НДШ суутгаж байгааг болиулах
- Ажил олгогчийн төлөх шимтгэлийн суурийг хязгаартай болгох
- Оршин суугч бус буюу гадаадын иргэний орлогоос нийгмийн даатгалын шимтгэл тооцох зохицуулалтыг өөрчлөх
- Өндөр насны тэтгэвэрт гарсан иргэний орлогод тэтгэвэрийн нийгмийн даатгалын төрөлд даатгуулахгүй заалттай болгох
- Тайлан өгөх, шимтгэл төлөх хуулийн хугацааг сар бүрийн 5-н болгох
- Даатгуулагч, ажил олгогчийн шимтгэл ногдох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын доод хэмжээ нь тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байх заалтыг хасах эсхүл өөрчлөх
Хувь хүний орлогын албан татварын тухай хууль
- Шаталсан татварын хувь хэмжээг байхгүй болгох
- Ногдол ашгийн албан татварын хувийг бууруулах
- Оршин суугч бусын албан татварыг бууруулах
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль
- Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий хөрөнгөд татвар ногдуулах
- Татварын хувь, хэмжээг бууруулах
- Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний аргачлалын стандартчилах, нэгдсэн мэдээллийн сан бий болгох
Сэтгэгдэл үлдээх